Гадаад худалдааны нийт бараа эргэлт 20 тэрбум ам.долларт хүрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улс 2023 оны эхний 10 сард нийт 161 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 20 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Үүнээс экспорт 12.5 тэрбум ам.доллар, импорт 7.6 тэрбум ам.доллар болж,
тэнцэл 4.9 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт бараа эргэлтийн хэмжээ 2.9 тэрбум
ам.доллар буюу 16.9, экспорт 2.4 тэрбум ам.доллар буюу 24.3, импорт 458.5 сая
ам.доллар буюу 6.5, тэнцэл хоёр тэрбум ам.доллар буюу 67.6 хувиар тус тус
өсжээ.