Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал
Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна.
09:00 цагт: Богд хааны ордон орчин цагийн музей болж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Богд Жавзандамба судлалд 2026” эрдэм шинжилгээний хурал Богд хааны ордон музейн хурлын танхимд болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11:00 цагт: Зүрхний мэс засал хийлгэсэн эмчлүүлэгчдийн анхдугаар уулзалт П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын зааланд болно.
-Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг Д.Сүхбаатарын талбайд танилцуулна.
-НЗДТГ-аас “Шар дарцаг” аяныг энэ сарын 13-наас 30 хоногийн хугацаанд зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.
-"Соёлын бүтээлч сар-2026" сарын аяныг "Монгол бахархал" уриан дор 11 дүгээр сарын 1-30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.
Үзэсгэлэн:
-Зураач, уран бүтээлч Д.Анхцэцэгийн анхны бие даасан “Дулаан хүмүүс” уран зургийн үзэсгэлэн “Норпэй” арт галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна.
-Ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Дунбүрээгийн Дүрслэх урлагт 65 жил-“Уран бийрийн аялгуу” бие даасан үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 27-ныг хүртэл гарна.
-Уран бүтээлч, урлаг судлаач Ө.Ирмүүний “Босоо, хөндлөн” гурав дахь удаагийн бие даасан үзэсгэлэн “Бий контемпорари” арт галерейд энэ сарын 29-нийг хүртэл гарна.
-МУЭ-ийн гишүүн, Соёлын тэргүүний ажилтан Б.Будбаяр зураачийн “Хайрхан” бие даасан үзэсгэлэн “HUE” арт галерейд 12 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.
Орон нутагт:
-“Өвлийн идэш” үйл ажиллагаа 11 дүгээр сарын 20-22-нд Сүхбаатар сумын “Партизаны талбай”-д зохион байгуулна.
Хилийн чанадад:
-Узбекистаны Ташкент хотод жүдо бөхийн залуучуудын ДАШТ болж байна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр энэ сарын 22-ныг хүртэл оролцоно.
-Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.