СЭЛЭНГЭ: Үр тарианы хураалт 76 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-10-01 15:32:58

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд үр тарианы хураалт 76, төмс, хүнсний ногооны хураалт 64 хувийн явцтай байна.

 

Энэ жил Сэлэнгэ аймаг 186.7 мянган га талбайд тариалалт хийсэн байна. Үүнээс 151 мянган га-д үр тариа, 142 мянган га-д улаан буудай, 12.6 мянган га-д тэжээлийн ургамал, 18 мянган га-д тосны ургамал, 2.5 мянган га-д төмс, 2.6 мянган га-д хүнсний ногоо, 9.0 мянган га-д бусад үр тариа тариалжээ.

 

Өнөөдрийн байдлаар үр тариа 136.8 мянган тонн буюу нэгж талбайгаас 14 цн, улаанбуудай 134.4 мянган тонн буюу нэгж талбайгаас 14.1 цн хураагаад байна.

 

Мөн бусад үр тариаг 2329 тн, тэжээлийн ургамал 2322 тн, тосны ургамал 9090 тн-ыг хураажээ.

 

Түүнчлэн төмс 1858 га талбайд хураалт хийснээс нэгж талбайгаас 146 цн буюу 27.2 мянган тонн, хүнсний ногоо 4000 га талбайд хураалт хийснээс нэгж талбайгаас 150 цн буюу 60.1 мянган тонн ургац хураан аваад байна.

 

Холбоотой мэдээ