ХӨВСГӨЛ: "Монгол Улсын үндсэн хууль” сэдэвт түр үзэсгэлэн дэлгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-01-13 17:26:01

Мөрөн, 2025 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Төв музей ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн өдрийг тохиолдуулан  “Монгол Улсын шинэ үндсэн хууль” сэдэвт түр үзэсгэлэнг дэлгэлээ.


Тус үзэсгэлэнд төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч доктор профессор Б.Чимид болон үндсэн хууль батлалцаж явсан ахмадуудын зураг, ном зэргийг дэлгэжээ.


Хөвсгөл аймгаас АИХ-ын 25 депутат энэхүү хуулийг батлалцаж байснаас эдүгээ 9 депутат орон нутагтаа амьдарч байна.


“Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт 33 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

 




 

 

 

 

Холбоотой мэдээ