Монголын компаниуд Дубайд хөрөнгө оруулалтын төслүүдээ танилцуулж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Арабын нэгдсэн Эмират улс (АНЭУ)-ын бизнес форум, ажил хэргийн уулзалт олон улсын “Дубай ЭКСПО-2020” үзэсгэлэнгийн хүрээнд Дубай хотноо болж байна. Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх зорилгоор манай улсын ГХЯ, Үндэсний хөгжлийн газар, МҮХАҮТ болон АНЭУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбоо хамтран зохион байгуулж буй форумд Монголын талаас 40, АНЭУ-ын талаас 30 гаруй бизнесийн төлөөлөгч оролцож, харилцан мэдээлэл солилцож байна.
1313 дня