Монгол-Английн бизнес уулзалтаар гаалийн тарифын хөнгөлөлтийг хэлэлцэнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Их Британийн бизнес форум энэ сарын 13-нд болох гэж байна. ГХЯ, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулах уг форумд Их Британи улсын парламентын гишүүн, Монгол Улсыг хариуцсан худалдааны элч Даниел Кочинский зочноор оролцож, хоёр улсын худалдаа, экспорт, импортын талаар хэлэлцэх талаар зохион байгуулагчид мэдээллээ.
1169 дня