“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд аялал жуулчлалын салбарынхан нэгдэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монголын аялал жуулчлалын холбоо, “Чинагийн Галсан” сан, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг, Аялал жуулчлалын сэтгүүлчдийн клуб нэгдэж, өчигдөр Тэрэлж горхийн аман дахь “Гүрү”, “Тэрэлж старс” жуулчны баазад 1000 мод тарилаа.
1318 дня