Хилийн дагуу 6 сая мод тарьж ургуулна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хил хамгаалах байгууллага энэ оноос 2023 он хүртэл улсын хилийн дагуу нийт 6 сая мод тарьж ургуулахаар төлөвлөжээ. Эхний ээлжинд Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт 645 км газарт мод тарина. Ингэснээр говь хээрийн бүс дэх хилийн анги салбар бүр цэцэрлэгт хүрээлэнтэй болж, анги, салбар, застав бүрийн орчим 500 метр газарт модлог ургамал, бут тарьснаар хил орчмын дагуу хилийн шугамаас 10-20 км-т 15 метр өргөнтэй ногоон байгууламж бий болох аж.
1334 дня