Баян-Өлгий, Хөвсгөл, Баянхонгорын нутгаар 5-15 см цастай байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө өглөөний 8.00 цагийн цаг уурын өртөө, харуулын мэдээгээр, Баян-Өлгийн Даян 15 см, Увсын Малчин 13 см, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ 10 см, Баян-Өлгийн Дөчинжил, Баянхонгорын Баянговь 7 см, Хөвсгөлийн Чандагат 5 см, бусад хэсгээр 4 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
1305 дня