Хөдөө орон нутагт баяр наадмыг тэмдэглэх хүсэлт хүргүүлжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний спортын холбоод болох Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/, Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/, Монголын үндэсний харваачдын холбоо /МҮХХ/ өнөөдөр /2021.06.18/ хэвлэлийн бага хурал зарлаж, Засгийн газар, Улсын онцгой комисст Үндэсний их баяр наадмыг улс, аймаг, сум бүрт нэгэн зэрэг хийх хүсэлт хүргүүлэв.
1463 дня