Б.Болортуяа Монголын багт олимпын 4 дэх медалийг авчирлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр /2021.08.06/ Токиогийн олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг жингийн хүрэл медалийн төлөө Монголын бөх ОУХМ Б.Болортуяа Камеруны бөх Жозеф Эссомбе Тиакотой хүчээ сорин ялж, Токиогийн олимпын хүрэл медальтан боллоо.
Монголын баг Токиогийн олимпын наадмаас хүртсэн 4 дэх медаль, 3 дахь хүрэл медалийн эзэн болсон ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа олимпын хүрлийн төлөөх барилдаанд Камеруны бөхийг хүч, ур чадвараар илүүрхэн 14:4-өөр цэвэр яллаа.