Азийн сурагчдын шатрын тэмцээнд Монгол охин хүрэл медал хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дунд сургуулийн сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах олон улсын шатрын онлайн тэмцээнд Монгол Улсаас М.Анандзаяа охин хүрэл медалийн болзол хангав. Тус тэмцээнийг Азийн Шатрын Холбооноос өнгөрсөн сарын 23-31-нд www.tornelo.com цахим платформ дээр зохион байгуулжээ. 
Олон улсын энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон М.Анандзаяа нь Ховд аймгийн "Прогресс" сургуулийн 1 дүгээр ангийн сурагч, "Мянган хожил" клубын тамирчин бөгөөд тэрээр охидын 7 настнуудын ангилалд амжилттай оролцож багийн төрөлд хүрэл медалийн болзол хангажээ. Ази тивийн сургуулиудын аварга шалгаруулах тус тэмцээнд 24 улсын 890 тамирчид өрсөлдсөн байна.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    