“Дижитал аймаг”-уудыг бий болгосноор төрийн үйлчилгээ иргэн бүрд хүрнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд шилжин ирсэн иргэдийн 13 хувь нь орон нутагтаа буцаж очих сонирхолтой байна. Улаанбаатар хотын уугуул оршин суугчдаас ч мөн аймаг, хөдөөд, орон нутагт очиж, ажиллаж амьдрах хүсэлтэй байна. Энэ бүхний үндсэн шалтгаан нь хөдөлмөр эрхлэлттэй холбоотой, цалин орлогоо нэмэгдүүлэх, амьдралын нөхцөл байдлаа сайжруулахад оршиж байна. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Соёлын төв өргөөнд болж буй “Хөдөөгийн сэргэлт” Үндэсний чуулганы нээлт дээр хэллээ.
940 дня