Дэлхийн зөн ОУБ-ын төлөөлөгч Мива Но Ховд аймагт ажиллаж байна
Ховд/МОНЦАМЭ/ Дэлхийн Зөн Солонгос Олон Улсын Байгууллага нь аймгийн тогтвортой хөгжил, иргэд, хүүхдүүдийн сайн сайхан, аз жаргалтай амьдралыг цогцлоон бүрдүүлэхийн төлөө орон нутгийн удирдах ажилтнуудтай хамтран ажиллаж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбарт харилцан дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа билээ. Энэ хүрээнд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, ажлын үр дүнтэй танилцах зорилгоор Дэлхийн Зөн Солонгос ОУБ-ын Зүүн өмнөд Азийн бүсийг хариуцсан хөтөлбөрийн зохицуулагч Мива Но Ховд аймагт ажиллаж байна.
2809 дня