Сайн үйлсийн аянд нэгдэхийг уриаллаа
Хэнтий /МОНЦАМЭ/. Бурхнаас бидэнд өгсөн хамгийн том бэлэг бол амьдрал юм. Жаргал зовлон ээлжлэх хүний энэхэн орчлонд өвчин хэмээх хар тахалд өртөж, шаналж яваа нэгэндээ амьдрал бэлэглэж, тусын сэтгэлээр гар сунгах шиг буян энэ дэлхийд үгүй билээ. Хэнтий аймгийн уугуул Жинчингийн Бямбасүрэн нь 1996 оноос Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасагт үйлчлэгчээр ажиллах болж, улсдаа тасралтгүй 21 дэх жилдээ ажиллаж байгаад хүндээр өвдөж, ийнхүү нутгийн зон олноосоо сэтгэлийн дэм, итгэлийн хандив хүсэн манайд хандлаа.
2949 дня