Хүн амины хэргийг нөхөн илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн цагдаагийн газар улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Илрүүлэлт оргодол” арга хэмжээний үеэр ноцтой гэмт хэргүүдийг илрүүлэн шалгаж байна.
Энэ сарын 06-ны өдөр Хутаг-Өндөр сум дахь сум дундын нэгдсэн эмнэлэгт тус сумын 1 дүгээр багт оршин суух Д нь ухаангүй хүргэгдэн очиж хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, иргэн А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодож тархинд нь хүнд гэмтэл учруулсан болохыг эрүүгийн мөрдөгч, ахмад Б.Нэргүйбаатар нөхөн илрүүлжээ.
Мөн Булган сумын 6 дугаар багийн нутаг Азаргын даваанд энэ сарын 08-ны өдөр Булган сумын харьяат О гэгч нь бусдад зодуулан ухаангүй эмнэлэгт хүргэгдэн ирсэн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж Э гэгч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодож тархинд нь гэмтэл учруулсан болохыг Хутаг-өндөр сум дахь цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Х.Мөнхжаргал, эрүүгийн мөрдөгч, ахмад Б.Нэргүйбаатар, Ахлах мөрдөгч, ахлах дэслэгч У.Намсрайжав нар илрүүлээд байна.

М.Батжаргал
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar