Тайваньд “АйФон 8 Плас” дэлбэрчээ
ТАЙПЭЙ. /Спутник/. Ухаалаг гар утас үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Өмнөд Солонгосын “Самсунг Электроникс” корпорацийн ээлжит шинэ бүтээгдэхүүн болох “Галакси Нөүт 7” өнгөрсөн онд худалдаанд гарсныхаа дараахан шатаж, дэлбэрсэн тохиолдол цөөнгүй гарч, уг бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлээс татахад хүрч байсан билээ. Уг хэрэг дэлхий нийтийн санаанаас гараагүй байгаа энэ үед тус компанийн гол өрсөлдөгч болох Америкийн “Эппл” компанийн саяхан худалдаанд гаргасан “АйФон 8 Плас” ухаалаг гар утас “дэлбэрсэн” тохиолдол Тайваньд бүртгэгдсэн тухай Оросын “Спутник” агентлаг мэдээлсэн байна.
2793 дня