Сарны шорооны анхны дээжийг хийж авчирсан цүнх 1,8 сая долларын үнэд хүрчээ
НЬЮ-ЙОРК./TASS/. Сарны шорооны анхны дээжийг дотор нь хийж дэлхийд авчирсан цүнхийг пүрэв гарагт Нью-Йоркт болсон дуудлага худалдаагаар 1,8 сая доллароор заржээ. “Аполлон-11” сансрын хөлгийн багийнхан Сарны гадаргуу дээр буусны 48 жилийн ойд зориулсан арилжааны явцыг Sotheby’s дуудлага худалдааны компани шууд эфирээр дамжуулсан байна.
2866 дня