Их Британийн эмч нар сиамын ихрийг амжилттай салгажээ
ЛОНДОН. /TASS/. Их Британийн мэс заслын эмч нар толгойгоороо нийлсэн сиамын ихрийг амжилттай салгажээ. “The Guardian” сонинд мэдээлснээр, олон үе шаттай, нийтдээ бараг 50 цагийн хэцүү мэс ажилбарыг Лондон хотын хүүхдийн тэргүүлэх эмнэлгүүдийн нэгд хийжээ. Мэс ажилбарт мэргэжлийн эмч нар, био анагаахын инженерүүд зэрэг янз бүрийн салбарын 100 гаруй мэргэжилтэн оролцсон байна.
2143 дня