ЭМЯ: Олон улсын аялал нэг хувиар нэмэгдэхэд нас баралт 1.4 хувиар өсөж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Герман, Австрали улсын эрдэмтэд олон улсын аялал болон цар тахлын холбоо хамаарлын тухай судалгаа хийжээ. Уг эдийн засгийн судалгааны үр дунд гадаад аяллын тоо нэг хувиар нэмэгдэхэд, коронавирусний халдвар 1.2 хувиар, нас баралтын тоо 1.4 хувиар нэмэгдэж байгааг тогтоосон байна. Энэ талаар ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
1802 дня