Баярын өдрүүдэд хоолны хордлогоос сэргийлэхийг зөвлөв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоол хүнсээр дамжих өвчин, гэдэсний халдварт өвчний /хоолны хордлогот халдвар, сальмонеллёз, цусан суулга/ тохиолдол дөрөвдүгээр сараас ихсэж, 5-7 сард дээд цэгтээ хүрч, есдүгээр сараас буурч эхэлдэг. Түүнчлэн баяр наадмын үеэр иргэд баярын талбайгаас хоол, хүнс худалдаж авч идэх нь ихэсдэг учир Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөмж хүргэж байна.
2878 дня