БНСУ, БНХАУ-ын урологийн эмч нар дурангийн мэс ажилбар хийж туршалагаа хуваалцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-09-08 10:43:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Урологийн дурангийн мэс заслын орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурал өнөөдөр эхэлж байгаа бөгөөд  БНСУ, БНХАУ-ын эмч, мэргэжилтнүүд  мэс ажилбар хийж туршлагаа хуваалцана.

Урологи-Андрологийн төвийн 60 жилийн ойг тохиолдуулан “Урологийн дурангийн мэс заслын орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурлын нээлт өнөөдөр өглөө болсон. Монголд анх удаа болж буй уг хуралд урилгаар БНСУ, БНХАУ, АНУ улсын эмч, эрдэмтэн судлаачид, манай улсын 21 аймгийн бүх бөөрний мэс заслын эмч, мэргэжилтнүүд оролцож байгаа юм.

Дашрамд дуулгахад, Урологийн эмчилгээнд нэвтэрч буй орчин үеийн бага хүрцэт хэвлийн дурангийн мэс заслыг гадны эмч нар хийж байгааг мэс заслын өрөөнөөс хурлын заал руу шууд дамжуулан, оролцогчдод үзүүлэх юм.

Харин маргааш Чингис зочид буудлын хурлын танхимд БНСУ, БНХАУ, АНУ-ын эрдэмтэд шинэ технологи, эмчилгээний талаар шилдэг илтгэлүүдээ тавих бөгөөд манай улсын эмч мэргэжилтнүүд өөрсдийнхөө сурсан мэдсэнээ хуваалцах, туршлага солилцох онол практикийн хурлыг зохион явуулахаар төлөвлөжээ.
 

Д.Өлзий

Связанные новости