Ногоон хотоор зорчсон тэмдэглэл
Баянхонгор /МОНЦАМЭ/. Хэдийдээ хэн нь тариад, хэрхэн яаж усалж арчлан энэ их мод бутыг тариа бол гэх бодол толгойд эргэлдэнэ. Зун бол нэл ногоон тал л харагдах нь ээ хэмээн дотроо төсөөлж, бахархах атаархах зэрэгцэн явахуйд зам хурдан хорсон байлаа. Зулзган модод, шинэхэн суулгацууд, өсгөлүүн өндөр модод лавтай 300 километр үргэлжилсэн. Мод бутгүй хэсэг газар байвал элдэв хөшөө баримал /Монгол баатар, тэмээ, морьд, динозавр зонхилно/ байх агаад хаа нэг шавар байшин, жижиг мухлаг, цөөвтөр тэмээ, хонь бэлчиж харагдах аж.Эрээнээс Хөх хотыг зорьсон автобусны цонхоор харагдах дүр ийм. Бидний хэсэг нөхөд Хөх хотын консулын урилгаар Орон нутгийн сэтгүүлчдийн туршлага судлах аялалын багт багтан ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотыг зорьж яваа нь энэ л дээ.
1943 дня