М.Мянганбуу: Ураг удмын судраа бүтээх нь эрэн сурвалжлах ажил байдаг юм байна
Баянхонгор /МОНЦАМЭ/. Олонбүлт овогт Магваны Мянганбуу. Тоо, физикийн багш мэргэжилтэй, улстөрийн дээд боловсролтой. Баянхонгор аймгийн боловсрол, эвлэл, нам, ИТХ, Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагадад 50 шахам жил удирдах алба хашсан. Тэрээр өндөр настны тэтгэвэрт гараад, сүүлийн 10 гаруй жилийг ураг удмын судраа бүтээх ажилд зарцуулжээ. Олон жилийн хүч хөдөлмөрөө шингээж бүтээсэн судар номоо өлгийдөн аваад байх үест нь түүнтэй ярилцлаа.“Ураг удмын судраа 400 хувь хэвлэж, садан төрөлдөө л хадгалуулсан нь учиртай. Ураг удмын түүх үүрд биш юм аа гэхэд тодорхой хугацаанд нууц байх ёстой” гэж тэр хэлсэн. Нас 80 дөхсөн ч хүч чадал, өргөн мэдлэг, нягт нямбай байдал үг хэл, байр mөрхөөс нь хором бүрт мэдрэгдэнэ.
2013 дня