Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулав
Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Орон нутагт залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, эрхийг хангах, салбар хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн үзэл бодлыг сонсох, хүндэтгэх, дэмжих зорилгоор сайн дурын үүсгэл санаачилгын үндсэн дээр бүрэлдсэн орон тооны бус “Залуучуудын хөгжлийн зөвлөл”-ийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь суманд байгуулжээ.
1292 дня