Тариалсан талбай өмнөх оныхоос 10.2 га-гаар нэмэгджээ
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ онд Дорноговь аймгийн хэмжээнд 131 өрх, 20 аж ахуйн нэгж байгууллага 89.6 га-д тариалалт хийжээ. Үүнээс төмс 22.5 га-д, хүнсний ногоо 56.0 га-д тариалсан бөгөөд тариалсан талбай өмнөх оны мөн үеэс 10.2 га, тэжээлийн ургамал 1. га, хүнсний ногоо 7.1 га-гаар тус тус нэмэгдэж, төмс тариалсан талбай 3.1 га-гаар буурсан байна.
2479 дня