ДУНДГОВЬ
А. Цогцэцэг: Онцгой гавъяа байгуулсан эмч нараа урамшуулдаг болно
Дундговь/МОНЦАМЭ/ Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэг өчигдөр үдээс хойш Мандалговь хотод ажиллах үеэр эрүүл мэндийн салбарын ажилтан алба хаагчидтай уулзаж, салбартаа хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм. Юун түрүүнд тэрээр, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж, эрүүл мэндийн салбарын ирэх 10 жилийн хугацааны хөгжлийн стратегитэй болсныг чухалчлан дурьдсан юм. Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан хүргэх, аливаа өвчнөөс сэргийлэх, нотолгоонд суурилсан оношлогоо эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх,тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан, дундаж наслалтыг уртасгахад бодлогын баримт бичгийн зорилго оршиж байгаа гэдгийг тодотгосон.
2973 дня