Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоож эхлэв
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар жил бүрийн дөрөвдүгээр сард явуулдаг хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил Дундговь аймагт эхлэв.
Хүн амыг орчин үеийн эрүүл амьдралын хэв маяг, зан үйлд сургах, аливаа саад бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгох нь энэхүү сорилын гол зорилго болдог бөгөөд 7- 64 насны иргэд хамрагддаг. Дундговь аймгийн хувьд жилд дундажаар 6- 7 мянган иргэн бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшингээ тогтоодог байна.
2984 дня