“Эрүүл Эрдэнэт хүн” аяны хүрээнд элэгний хорт хавдрын зургаан тохиолдлыг илрүүлжээ
Орхон/МОНЦАМЭ/ Энэ онд хэрэгжүүлж байгаа “Эрүүл Эрдэнэт хүн” аяны хүрээнд өнөөдрийн байдлаар элэгний үзлэг, оношилгоонд 296 хүн хамрагдсанаас хорт хавдартай 6, ходоод, улаан хоолойн хавдар илрүүлэх дурангийн шинжилгээнд 500 хүн хамрагдаад байна. Уушгины үзлэг, оношилгоонд 107 хүн хамрагдсанаас сүрьеэ өвчтэй дөрвөн тохиолдол илэрсэн байна. Мөн БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх сургалтад 475 хүн, нарийн мэргэжлийн эмчийн хяналтад 124 хүн хамрагджээ.
2533 дня