Орон сууцны зоорийн давхарт үүрлэсэн нохой бөөс устгахад 30 сая төгрөг зарцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Баян-Өндөр сум, Эрүүл мэндийн газар хамтран нохой бөөс устгал, ариутгалын талаар мэдээлэл хийлээ. Орон сууцны хорооллуудад нохой бөөс үүрлэсэн байна гэсэн гомдлын дагуу орон нутгийн төсвөөс 20 сая, СӨХ-оос 12 сая төгрөг төсөвлөж ариутгал, халдваргүйтэл хийх гэнэ.
Ингэхдээ СӨХ-оос гаргах 12 сая төгрөгийг бүх байрны СӨХ-д хувааж гаргах ёстой аж. Тодруулбал, нэг СӨХ дунджаар 300-400 мянган төгрөг гаргаж байрнуудынхаа зоорийн давхрыг ариутгах шаардлага тавьжээ. Гэтэл “Болор 17”, “Цагааншувуут”, “Шинэ өргөө” зэрэг 10 орчим СӨХ мөнгөө гаргаж халдваргүйтгэл хийлгэхгүй гэсэн байна.

Одоогийн байдлаар 13 байрны 30 гаруй зоорийн давхарт нохой бөөс үүрлэсэн гэсэн судалгааг Баян-Өндөр сум гаргаад байна. Хэрэв уг шавьжийг яаралтай устгахгүй бол 4,5, 6 дугаар сургуульд тархах эрсдэл байгаа аж.
Б.Оюун-Эрдэнэ