Орхон аймаг 7 байршилд 3784 орон сууц барихаар төлөвлөж байна
Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймаг 107 мянган хүн амтай. Үүний 104 мянга нь Баян-Өндөр суманд амьдардаг бөгөөд тус сумыг хөгжүүлэхдээ, гэр хорооллын Цагаанчулуут багийн 49-53 дугаар гудамжийг дахин төлөвлөн барилгажуулах, Уурхайчин багийн Тамир зочид буудлын урд талбайд 1,3 га, Говил багт 22,9 га газрыг дахин төлөвлөх ажлыг зохион байгуулж байна.
1173 дня