Өнөөдрийн байдлаар 250 орчим эмч мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний чиглэлээр ажиллаж байна
Орхон/МОНЦАМЭ/. Монгол, Австралийн мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэг, Орхон аймгийн БОЭТ хамтран мэдээгүйжүүлэгч эмч нарын чуулга уулзалтыг Орхон аймагт зохион байгууллаа. “Хагалгаа тойрны анагаах ухаан” сэдэвт тус чуулга, уулзалтад Улаанбаатар хот, орон нутгийн эмнэлгүүдийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн 120 гаруй эмч оролцлоо.
1099 дня