Томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбогдуулан 72 ор нэмж дэлгэжээ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд хүүхдийн 130 ор ашигладаг аж. Тэгвэл өнөөдрийн байдлаар 202 хүүхэд хэвтэн эмчлүүлж, хүүхдийн орны ашиглалт 155 хувь байгаа аж. Өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан хүүхдийн 72 орыг нэмж дэлгэсэн байна. Хэдийгээр аймгийн хэмжээнд энэхүү амьсгалын замын халдвараас шалтгаалсан өвчлөл нэмэгдсэн ч нас баралт гараагүй аж.
2028 дня