Эмнэлэгт 70 ор шинээр дэлгэхээр төлөвлөжээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн салбар эмнэлэгт 70 орыг шинээр дэлгэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Уг эмнэлгийг тохижуулах болон эм, эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис, бусад тоног төхөөрөмжөөр хангахад 2,4 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнээс нэг сая орчим төгрөгийг эрүүл мэндийн байгууллагууд өөрсдийн нөөц боломжоор бүрдүүлээд байгаа аж.
1911 дня