“Мөнхбишрэлт” ӨЭМТ-ийн үйлчилгээнд иргэд бухимдалтай байна
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 12-р багт Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барьж өнгөрсөн намар ашиглалтад оруулсан. Ингэхдээ “Мөнхбишрэлт” өрхийн эмнэлгийн бүтцийг төв болон салбар өрхийн эрүүл мэндийн төвүүд болгон өргөжүүлж, 6, 10-р багийн иргэдийг хуучин буюу салбар “Мөнхбишрэлт” өрхийн эмнэлгээс үйлчилгээ авахаар, харин шинэ буюу төв “Мөнхбишрэлт” өрхийн эмнэлгээс 8, 9, 12-р багийн иргэд тусламж үйлчилгээгээ авахаар зохицуулалтыг хийсэн байна. Гэвч энэ байдал нь иргэдийг хоёр тийш явуулж чирэгдүүлсэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч чадахгүйд хүргэж байна гэсэн шүүмжлэлийг дагуулаад байгаа аж.
1986 дня