Өндөржүүлсэн бэлэн байдлын үед 100 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэнэ
Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 23-ны 7 цагаас 27-ны 7 цаг хүртэл Улаангом руу орох гарах замын хөдөлгөөнийг хаах шийдвэр гараад байна. Иймээс иргэд, жолооч нарт хандаж аймгийн Онцгой комиссоос анхааруулга хүргэж байна. Тодруулбал, хулгайн замаар гараад цасанд суух, машин саатах зэргээр хамт яваа хүмүүс, өөрийгөө болон гэр бүл, хайртай хүмүүстээ эрсдэл учруулахгүй байхыг анхааруулж байна.
1941 дня