ДЗОУБ нярайн эрүүл мэндийн тоног төхөөрөмжөөр тусаллаа
Ховд /МОНЦАМЭ/ Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллагын санхүүжилтээр Ховд аймгийн төвийн Буянт, Жаргалант, Баатархайрхан, Рашаант, Бугат зэрэг таван өрхийн эрүүл мэндийн төв, Манхан, Зэрэг, Дөргөн, Мянгад сумын эрүүл мэндийн төвүүд хүүхдийн жин, пульсоксиметр, нярайн жин үзэх хэмжүүр зэрэг тоног төхөөрөмжөөр хангалаа.
2769 дня