Ханбогд сум цэвэр усны байгууламжтай боллоо
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд цэвэр усны байгууламжийг Оюутолгой ХХК байгуулж өглөө. Говийн бүс нутаг тэр дундаа Ханбогд сум усны агууламжийн хувьд зөвшөөрөгдөх хэмжээнээс их гэсэн дүн шинжилгээ гарч байдаг. Тиймээс иргэдийн эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай цэвэр усны хангамжийн байгууламжийг Оюутолгой ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Заг” групп гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгчээ.
2974 дня