ОХУ-ын Цэргийн академийн захирал, хурандаа генерал В.Б.Зарудницкийг хүлээн авч уулзлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн академийн захирал, хурандаа генерал В.Б.Зарудницкий тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр улсын батлан хамгаалах салбар дахь сургалтын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2607 дня