Тайваниас эмчлүүлэгчийн 50 ор хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-04-25 19:17:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн худалдаа эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Хуан Куо Рун энэ сарын 16-нд Тайванийн Засгийн газрыг төлөөлж эмнэлгийн зориулалттай орыг Монгол Улсын зүүн бүс болох Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт 10, сум дундын эмнэлгүүдэд тус бүр 2, нийт 50 ширхгийг хандивлав.

Ингэснээр тус аймгийн эмнэлгүүдийн эмчилгээ, үйлчилгээний чанарт тодорхой ахиц гарч, иргэдийн эрүүл мэндийг сахих үйлсэд дэмжлэг үзүүлэх болно хэмээн найдаж буйгаа тэрбээр хэллээ.
Сүүлийн жилүүдэд Тайванийн Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газраас Монголын ард түмний эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор диализийн аппаратыг /тоног хэрэгслийн хамт/ баруун бүсийн гурван аймагт, Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан 200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр, ХСҮТ-тэй хамтран хавдрын эмчилгээний тарилга бэлдмэл хандивлах, Завхан, Архангай аймагт сувилагчийн пост бүхий үзлэгийн төвийг шинээр нээн ажиллуулах зэргээр тусламж үзүүлсэн юм.
 

Связанные новости