Онцгой байдлын байгууллагаас хоёр хурандаа төрлөө
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваагийн тушаалаар ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын Стратегийн төлөвлөлтийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Баянмөнх, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны эрхлэгч, дэд хурандаа Х.Сүхбаатар нарт албан тушаалын зэрэглэлийн “Хурандаа” цол олголоо.
2636 дня