АТГ-гаас илт ашиг сонирхлын зөрчилтэй хоёр хүнийг танилцууллаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь Нийтийн албанд нийгмийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу нийтийн албан тушаалтнуудыг төрийн албанд орох, сэлгэн томилох, дэвшин томилох үед хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг нь хянадаг. Өнгөрсөн нэг сарын хугацаанд 588 мэдүүлэг хянажээ. Үүнээс ашиг сонирхлын хоёр, зөрчилгүй 534, буцаасан 20, анхааруулсан 34 байна.
2865 дня