Хятадууд харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНБЭЭЖИН. /Xinhua/. Хятад улс өчигдөр харилцаа холбооны “ChinaSat 1C” хиймэл дагуулыг хөөргөлөө. Хиймэл дагуулыг “Long March-3B” зөөгч пуужингийн тусламжтайгаар Хятадын баруун өмнөд нутагт оршдог Сичан сансрын буудлаас хөөргөсөн байна.
Өндөр чанартай дуун холбоо, мэдээлэл болон радио, телевизийн нэвтрүүлэг дамжуулахад ашиглах уг хиймэл дагуулыг Хятадын хиймэл дагуулын харилцаа холбооны корпорацийн захиалгаар тус улсын Сансрын технологийн академи бүтээжээ.
Энэ нь хятадуудын “Long March” ангиллын зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөсөн сансрын 220 дахь аппарат юм.
Д.Жаргал