Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын чуулган болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 17:05:10

­­­­­­­­­­­­­­­­­­Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Ажлын албанаас нутгийн иргэдийн эрдэс баялагийн салбарын тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, бүсийн түвшинд туршлага солилцох, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилгоор олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын өмнөд бүсийн чуулганыг  9 дүгээр сарын 11-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгуулахаар болжээ.

Тус чуулганд  байгаль орчны төрийн болон төрийн бус байгууллага, олборлох үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн зарим компанийн  160 орчим төлөөлөгч оролцох юм. Мөн Авлигатай тэмцэх газар, Ашигт малтмалын газар, Татварын ерөнхий газар,Сорьцын хяналтын алба, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын салбарын  дэд зөвлөлийн гишүүд мэдээлэл хийж, харилцан туршлага солилцож, санал шүүмжлэл ­өрнүүлэх юм байна.Чуулганы төгсгөлд уул уурхайн бүх шатанд ил тод байдлыг хангахын тулд дэд зөвлөл хэрхэн үр дүнтэй ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүлж,  нэгдсэн зөвлөмж гаргахаар төлөвлөж байна.

Х.Эрдэнэбулган

Связанные новости
Комментарии