Монголын баруун 5 аймгаас Хятад улс мах импортоор оруулахыг зөвшөөрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-12-11 14:07:15

 БНХАУ-ын Чанар шалгах хороо, ХААЯ-наас Монгол Улсын  баруун  таван  аймгийн хонь, үхрийн шүлхийн хориог цуцлах шийдвэр гарсныг  энэ сарын 7-ны өдөр  Хятадын  Чанар шалгах хорооны албаны  вэбд мэдээлжээ.

Өнгөрсөн 10 дугаар сард  БНХАУ-ын Чанар шалгах хороо, ХААЯ-наас хамтарсан ажлын хэсэг  Монгол улсад  шүлхий өвчний эрсдлийн үнэлгээг хийсэн ба үүнийг үндэслэн Монгол Улсын баруун хэсгийн  Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор аймгаас Хятад улсад хонь, үхрийн  мах импортоор оруулахыг зөвшөөрсөн байна.

2013 онд   БНХАУ-ын  Чанар шалгах хороо, ХААЯ Монголын баруун 5 аймгийн хонь үхэрт шүлхийн голомттой хэмээн хориг тавих шийдвэр гаргасан юм.

Бээжин хот.Д.Энхчимэг

 

 

Связанные новости