Улстөрийн намууд Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө жагсаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭУлстөрийн намуудын ээлжит нэгдсэн цуглаан Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө болж байна.
МАН болон улстөрийн бусад намууд нэгдэж УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг зөвшилцлөөр батлахыг шаардаж байгаа юм. Тиймээс улс төрийн 21 намын удирдлагууд Сонгуулийн тухай хуулийг шударгаар хэлэлцэх шаардлагыг УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн ба удаа дараа жагсаал зохион байгуулж байна. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг тус хуулиар зөвшилцөлд хүртлээ УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байгаа юм.
Улстөрийн 21 намын удирдлагууд одоогоос гурван сарын өмнө Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулж, Су.Батболд нарын гишүүд УИХ-д өргөн бариад хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн ч АН-ынхан сонгуулийн хуулийг гацааж байна хэмээн тэдгээр намууд үзэж өнөөдөр ээлжит жагсаалаа хийж байна.
Б.Туул