УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14 асуудал хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр товлогдож, 14 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хэлэлцэх асуудлын дараалалд зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох, Монголын Үндэсний Статистикийн хорооны дарга, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр тусгажээ.
Үүнээс гадна өчигдөр анхны хэлэлцүүлгийг нь байнгын хороонд хийсэн Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт оруулахаар хуваарилсан байна.
Н.Гантуяа