Бельгийн төмөр замчид ажил хаяжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-06 13:07:36

МОСКВА. /RIA Novosti/. Бельгийн төмөр замын ажилтнууд мягмар гарагийн орой хоёр өдрийн ажил хаялт зарласнаар, зөвхөн тус улсад төдийгүй Парис, Лондонтой төмөр замын харилцааг зогсоосон тухай Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, ажил хаялт 48 цаг үргэлжилж, пүрэв гарагийн орой дуусах аж. Ажил хаялтад Брюссель хотын, мөн Бельгийн өмнөд нутгийн үйлдвэрчний эвлэлүүд оролцож байна.  “Thalys” болон “Eurostar” компанийн мэдэгдсэнээр, Брюссель хотыг Парис, Лондонтой холбодог хурдны галт тэргүүдийн хөдөлгөөнийг бүрэн зогсоох аж.

Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлж буйгаар, Бельгийн төмөр замын салбарын ажилтнууд компаниудын үйлчилгээг шинэчлэх болон уг салбарыг илүү үр ашигтай болгох засгийн газрынхаа төлөвлөгөөг эсэргүүцэж байгаа аж. Бельгийн Засгийн газар хатуу хэмнэлтийн арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ нь ажлын байрыг мянга мянгаар бууруулахад хүргэнэ гэж үйлдвэрчний эвлэлүүдийн төлөөлөгчид ярьжээ.

Д.Жаргал

 

Связанные новости