Хятадад жирэмслэхээс хамгаалах хэрэгсэлд татвар ногдуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /Kazinform/. Хятадад төрөлтийг нэмэгдүүлэх үүднээс жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийн борлуулалтад ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ ногдуулна гэж тус улсын хэвлэлүүдэд мэдээлжээ.
Хятадын НӨАТ-ын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслүүдийг тухайн татвараас чөлөөлсөн барааны жагсаалтаас хассан байна. Энэ өөрчлөлт нь жирэмслэхээс хамгаалах бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, худалдаалдаг компаниудад нөлөөлөх бөгөөд компаниуд зардлын бүтэц, үнийн бодлогоо шинэчлэх, зах зээл дээрх өрсөлдөөнд бэлтгэх шаардлагатай болж байна.
Хятад улс сүүлийн 30 жилд анх удаа бэлгэвч зэрэг жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслүүдэдэд 13 хувийн НӨАТ ногдуулж байна гэж Bloomberg агентлаг мэдээлжээ.
Нэмэлт өөрчлөлтөөр мөн хүүхэд асрах үйлчилгээ, ахмад настнуудад зориулсан асрамжийн газар, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслалцаа үзүүлдэг байгууллагууд, мөн хуримын үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлсөн байна.
Эдгээр өөрчлөлт нь Хятадад төрөлт хурдацтай буурч байгааг хязгаарлах, гэр бүлүүдийг илүү олон хүүхэдтэй болохыг дэмжихэд чиглэсэн арга хэмжээнүүдийн нэг гэдгийг хэвлэлүүдэд онцолжээ. Хятадын хүн ам гурав дахь жилдээ дараалан буураад байгаа юм.
Ulaanbaatar