Сайн үйлсийн аянаар эх хүү хоёрыг уулзуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 11:15:39

Дорноговь аймгийн Хөвсгөл суманд шинэ онтой уралдаж зохион байгуулагдсан “Хөвсгөл нутгийн аялгуу” спорт урлаг, сайн үйлсийн аян өндөрлөж  шилдгүүдээ тодрууллаа. 

Эхний байрт  сумын ЗДТГ-ын хамт олон, удаах байрт ерөнхий боловсролын сургууль, гутгаар байрт “Гурвын холбоо” зэрэг байгууллагууд шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.

Хоёр сар гаруй үргэлжилсэн сайн үйлсийн аянаар байгууллага, аж ахуй нэгж хамт олон тус бүр нэгэн сайн үйлсийг санаачлан зохион байгуулсан бөгөөд Чулуут багийн Ажлын алба, ард иргэдийн зарим нь хамтран 29 жил уулзалдаагүй эх, үр хоёрыг уулзуулжээ. Амьдралын эрхээр бага насандаа нутагтаа үлдсэн Чулуут багийн малчин А.Пүрэвсүрэн Дундговь аймгийн Адаацаг суманд амьдардаг ээж Ж.Алтангэрэлтэйгээ 29 жилийн дараа  уулзсан нь  хамгийн баярт мөч байв. Энэхүү “Сайн үйлсийн аян”-ыг Хөвсгөл сумаас тус аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Б.Отгонбаяр санаачлан хэрэгжүүлсэн аж.        

Х.Эрдэнэбулган

Связанные новости